ГУТАЛ БАГЛАЖ БУДАХ

Байгалийн гаралтай, тухайлбал, зотон эдээр хийсэн гутлыг будахад тохиромжтой.

Танд хэрэг болох зүйлс

  • Rit нэрийн шингэн эсвэл нунтаг өнгөш
  • Шингэн будаг хийх тагтай шахдаг сав
  • Бохиг бээлий
  • Том амсартай төмөр эсвэл хуванцар сав
  • Тор
  • Халуун ус
  • Давс
  • Наалтууз
  • Шингээх цаас эсвэл алчуур
  • Угаалтуур

Дэс дараалал

1. Хэрэглэх зүйлсээ гарт ойрхон цуглуул.

2. Гутлаа усанд дүрж илүүдэл усыг нь шингээн авч норго.

3. Будаг урсахаас сэргийлж гутлын улыг наалтуузаар ороож хамгаал.

4. Бохиг бээлий өмсөн 30 мл өнгөшийг 500 мл халуун ус ба 12 г давстай шахдаг саванд найруулна. Бусад өнгөө бас ингэж найруулна.

5. Саван дээрээ доош шүүрэх тор байрлуулж, дээр нь гутлаа тавина.

6. Хамгийн цайвар өнгөөс эхлэн гутлаа будгийн уусмал дусаан будна. Зэрэгцээ өнгүүд хоорондоо холилдон өнгөний шинэ туяа үүсгэх байрлалд дусаана.

7. Бусад өнгийг мөн адил дусаана.

5. Өнгөндөө орлоо гэж үзвэл будаг нь шингэтэл гутлаа 30 минут орхино.

6. Хүйтэн усанд будаггүй тунгалаг урстал гутлаа угаалтуурт зайлна.

7. Үсний сэнсний халуун агаараар 5 минут үлээлгэж хатаана.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

ГУТАЛ ЦУЛГУЙ БУДАХ

Байгалийн гаралтай, тухайлбал, зотон эдээр хийсэн гутлыг будахад тохиромжтой.

Танд хэрэг болох зүйлс

  • Rit нэрийн шингэн эсвэл нунтаг өнгөш
  • Бохиг бээлий
  • Том амсартай төмөр эсвэл хуванцар сав
  • Халуун ус
  • Давс
  • Шингээх цаас эсвэл алчуур
  • Угаалтуур

Дэс дараалал

1. Хэрэглэх зүйлсээ гарт ойрхон цуглуулна.

2. Гутлаа усанд дүрж илүүдэл усыг нь шингээн авч норгоно.

3. Бохиг бээлий өмсөн савандаа 125 г давс ба будаг халуун усанд хийнэ.

4. Бэлтгэсэн будгийн булхаанд гутлаа үдээстэй талаар нь доош харуулан 2-3 минут дүрнэ. Улыг будахгүйг хичээх ёстой.

5. Өнгөндөө орлоо гэж үзвэл гутлаа булхаанаас авч 30 минут орхино.

6. Хүйтэн усанд будаггүй тунгалаг урстал гутлаа угаалтуурт зайлна.

7. Агаарт тавьж хатаана.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

ДЭРНИЙ УУТ ӨНГӨШРҮҮЛЖ ЧИМЭГЛЭХ

Бүх зориулалтын RIT өнгөш хэрэглэх учраас зөвхөн байгалийн гаралтай хөвөн даавуу, маалинга, торго, ноосон үйлэг дээр хээ буулгах боломжтой. Ажиллах талбайг хулдаас зэрэг бүтээлгээр хамгаалж, будаг үсэрсэн тохиолдолд арчих ноорс эсвэл алчуур бэлтгэ. Чимэглэх эд давхар бол нөгөө тал нь будагдахаас сэргийлж завсар нь эсвэл дотор нь хатуу цаас байрлуул.

Танд хэрэг болох зүйлс

  • RIT нэрийн шингэн өнгөш
  • Сахлын хөөс
  • Будаг дусаах тагтай, шахаж болдог, жижиг лонх
  • Хусуур
  • Жигнэх тэвш
  • Модон савх
  • Будаг бэхжүүлэгч
  • Бохиг бээлий
  • Халуун ус
  • Угаалтуур

Өнгөшрүүлж чимэглэх дараалал

1. Хэрэглэх зүйлсээ гартаа ойрхон байрлуул. Дэрний уутыг угааж, зайлаад нойтон байлга.

2. Нэг аяга халуун усанд амны 4 халбага шингэн өнгөш найруулж, будгуудаа тус тусад нь жижиг лонхонд юүлээд таглаж тавь.

3. Жигнэх тэвшинд сахлын хөөс шүршин гадаргууг нь дүүргэ.

4. Хусуураар хөөсний дээд талыг толийлгож тэгшил.

5. Хэрэглэх өнгөшүүдээ энд тэндгүй дусаа.

6. Өөр өөр өнгөтэй дуслуудыг модон савхаар хээ үүсгэн хольж зур.

7. Дэрний уутыг будаж чимэглэх гадна талаар нь будагтай хөөсөн дээр эвтэйхэн байрлуул.

8. Дээгүүр нь гараараа хөнгөхөн дарж толийлгоод 1-2 минут байлга.

9. Дэрний уутаа эвтэйхэн өргөж аваад наалдсан хөөсийг хусаж ав.

10. Өнгө тогтоох будаг бэхжүүлэгчийн булхаа бэлтгээд дэрний уутаа дотор нь 20 минут дэвтээ.

11. Чимэглэсэн дэрний уутаа угаалтуурт хүйтэн усаар зайлаад ердийн аргаар угааж, хатаа.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

ӨНГӨ АРИЛГАХ “RIT COLOR REMOVER” ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Бөс даавуу, хувцас зэргийг өөр өнгөөр будахын тулд одоогийн өнгийг арилгах, толбо арилгах эсвэл цайруулах зорилгоор ашиглана. Угааж болдог дийлэнх үйлгийн, тухайлбал, хөвөн даавуу, маалинга, торго, сасраг (rayon), мөн ноосны өнгийг арилгахад тохиромжтой. Үйлдвэрт хэрхэн будсан болохоос нь хамаараад хэлхэстэн (polyester) үйлэг харилцан адилгүй цайрдаг. Зуухан дээр зөөлөн буцалгах нь өнгө арилгах хамгийн үр дүнтэй арга. Зарим даавуу 10 минутын дотор өнгөө алддаг бол бусад нь 1-2 цаг шаардана. Даавууг бага зэрэг цайруулах эсвэл цагаан даавууны толбыг арилгах гэж байгаа бол угаагчдаа цайруулж болно. Энэ будаг арилгагч даавууны зураг эсвэл бөхөмдийн (jeans) хөх өнгийг арилгаж чадахгүй.

Бэлтгэл, будах, цэвэрлэх хугацаа 1 цаг 

Танд хэрэг болох зүйлс

  • Rit нэрийн өнгө арилгагч
  • Хийж буцалгах том төмөр эсвэл шаазан сав
  • Угаагч
  • Урт бариултай төмөр халбага эсвэл хавчуур
  • Бохиг бээлий
  • Шингээх цаас

Зуухан дээр эсвэл угаалтуурт

  1. Бөс эдээ савантай бүлээн усаар угаана. Хатаахгүй. Өнгө арилгагчийг угаалтуур эсвэл том саванд хэрэглэхийн тулд дараах зааврыг бас дагана. Зуухан дээр усаа халаагаад угаалтуур эсвэл сав руугаа хийнэ.
  2. Том төмөр эсвэл шаазан саванд (хөнгөн цагаан биш, бас наалддаггүй сав болохгүй) усаа доторх хувцсыг нь чөлөөтэй хөдөлгөж, булхаж болохоор тааруулж хийнэ. Усыг зөөлөн буцалгана. Өнгө арилгагчаа усныхаа яг дээр нь барьж байгаад болгоомжтой хийнэ. Тоосоор нь амьсгалж болохгүй. Агааржуулалт сайтай газар хийнэ. Хутгаж уусгана.
  3. Нойтон хувцсаа шахцалдахааргүй байхаар болгоомжтой хий. Будгийг жигд арилгахын тулд урт бариултай халбагаар 10-20 минутын туршид үе үе хутгана. Усны хэмийг буцлахаас дөнгөж наагуур байлгана. Угаалтуурт бол буцламгай ус хажуудаа байлган усыг нь сэлгэн халуун байлгана.
  4. Будаг нь арилмагц уусмалаа угаалтуурт урсга. Будаг арилгагч нь хоргүй, байгальд ээлтэй.
  5. Бохиг бээлий өмсөөд бөс эдээ эхлээд халуун усанд, дараа нь бүлээн усанд ус тунгалаг урстал зайлна. Базаж илүүдэл уснаас нь салгана.
  6. Бөс эдээ бага зэрэг угаалгын нунтагтай угааж, зайлж, хатаана. Ингээд Rit нэрийн нунтаг эсвэл шингэн будгаар будахад бэлэн боллоо.

Угаагчинд

  1. Бөс эдээ норгож угаагчинд хийнэ.
  2. Үйлэгт тохирох халуун усны хамгийн өндөр хэм ба наанадаж 30 минут үргэлжлэх угаалгын мөчлөг сонгоно.
  3. Өнгө авагчаа 4 аяга халуун усанд нэг хайрцгийг нь бодож найруулна.
  4. Угаагчаа ажиллуулна. Угаалгын нунтаг хийдэг тасалгаанд бэлтгэсэн уусмалаа хийж, 4 аяга халуун усаар зайлна.
  5. Мөчлөг дуусмагц бөс эдээ бага зэрэг угаалгын нунтагтай бүлээн усаар дахин угааж хатаана. Ингээд Rit нэрийн нунтаг эсвэл шингэн будгаар будахад бэлэн боллоо.
  6. Угаагчаа дараа нь халуун ус ба угаалгын нунтгаар ажиллуулж цэвэрлэхээ битгий мартаарай.

Та дараах зураг дээр дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

БҮХ ЗОРИУЛАЛТЫН “RIT” ӨНГӨШ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хялбар 7 алхам бүхий будах дараалалтай ба хэрэгтэй зүйлс бараг бүгд гэрт тань байгаа. Дийлэнх хүмүүс бөс эд өнгөшрүүлж эхэлдэг тул хувцас будах дарааллыг доор өглөө. Энэ төрлийн Rit өнгөш нь хөвөн, торго, ноос илүү сайн буддаг. Хэлхэстэн (polyester) сайн буддаггүй хэдий ч 35 хувиас бага хэмжээний найрлагатай бол дажгүй будчихна. Нэг хайрцаг нунтаг будгаар хуурай жингээр 500 г хүртэл хувцас будна.

Бэлтгэл, будах, цэвэрлэх хугацаа ойролцоогоор 1 цаг 

Танд хэрэг болох зүйлс

  • Rit нэрийн шингэн эсвэл нунтаг өнгөш
  • Бохиг бээлий
  • Нэвтэрдэггүй ширээний бүтээлэг эсвэл хуучин сонин
  • Хоолны том төмөр сав эсвэл хуванцар хувин сав
  • Халуун ус, мөн угаалтуур
  • Шингээх цаас
  • Урт бариултай төмөр халбага эсвэл хавчуур (эсвэл модoн савх)

Дэс дараалал

  1. Савандаа цоргоны хамгийн халуун усыг талд нь хүртэл хий. Энэ нь 45-60 хэм гэсэн үг. Будах газраа саваа ширээний бүтээлэг эсвэл хуучин сонин дээрээ тавина. Үсэрсэн болгоныг арчихаар шингээх цаас хажуудаа бэлэн байлгана.
  2. Өнгөшөө савандаа хийж хутгана. Их будаг хийх тусам гүн өнгө гарна. Хөвөн даавуу будах бол хоолны давсыг 500 г хуурай хувцас тутамд 100 г гэсэн харьцаагаар нэмж болно. Харин ноос, ноолуур, торго будах бол цагаан цууг 500 г хуурай хувцас тутамд 50 мл гэсэн харьцаагаар хийнэ.
  3. Бөс эдээ эхлээд норгоно. Угааж мушгисан хувцас шиг гэсэн үг. Энэ нь будаг жигд шингэхэд тусалдаг.
  4. Бөс эдээ өнгөш найруулсан савандаа хийж эхлээд 10 минут тасралтгүй, дараа нь 5 минутын зайтай үе үе хутгаад 30 минут хүртэл байлгана. Удаан байлгах тусам гүн өнгө орно. Хавчуур, халбага эсвэл савхаа ашиглан үе үе хутга. Бөс эд тань саван дотроо чөлөөтэй хөдөлж, будаг нь жигд тархан нэвчиж байх ёстой. Гартаа бохиг бээлий хийхээ бүү мартаарай.
  5. Будаж дуусаад бөс эдээ угаалтуурт хүйтэн усаар ус тунгалаг урстал зайлна.
  6. Савантай усаар гараар эсвэл угаагчаар ердийн мөчлөгөөр угаалгын нунтагтай угааж, дэлгэн эсвэл хатаагчаар хатаана.
  7. Хэрэглэсэн будгийн уусмалаа угаалтуурт урсгаж, угаалтуур болон саваа ердийн аргаар цэвэрлэнэ. Rit өнгөш хоргүй бөгөөд байгальд ээлтэй.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

НИЙЛЭГ ҮЙЛГИЙН “RIT DYEMORE” ӨНГӨШ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хялбар 7 алхам бүхий будах дараалалтай ба хэрэгтэй зүйлс бараг бүгд гэрт тань байгаа. Дийлэнх хүмүүс бөс эд өнгөшрүүлж эхэлдэг тул хувцас будах дарааллыг доор өглөө. Энэ төрлийн Rit өнгөш нь хэлхэстэн (polyester), шүвтэг (nylon), хахуус (acrylic), хиймэл торго (acetate) буддаг. Нэг лонх будгаар хуурай жингээр 1 кг хүртэл хувцас буддаг. Хэрэв 100% хэлхэстэн найрлагатай бол өнгөшөө 2 дахин их хэмжээтэй хийнэ.

Бэлтгэл, будах, цэвэрлэх хугацаа ойролцоогоор 1 цаг 

Танд хэрэг болох зүйлс

  • Rit DyeMore нэрийн шингэн өнгөш
  • Бохиг бээлий
  • Хоолны том төмөр сав эсвэл хувин
  • Халуун ус, угаалтуур, цахилгаан эсвэл хийн тулга
  • Шингээх цаас
  • Урт бариултай төмөр халбага эсвэл хавчуур (эсвэл модoн савх)
  • Угаагч, угаалгын нунтаг

 Дэс дараалал

  1. Савандаа цоргоны хамгийн халуун усыг талд нь хүртэл хийгээд зуухан дээр зөөлөн буцалгана. Үсэрсэн болгоныг арчихаар шингээх цаас хажуудаа бэлэн байлгахаас гадна бохиг бээлий өмсөөрэй.
  2. Өнгөшөө сэгсэрч халуун устай савандаа хийж хутган найруулна. Их будаг хийх тусам илүү гүн өнгөнд ордог.
  3. Бөс эдээ эхлээд халуун усанд норгоно. Угааж мушгисан хувцас шиг гэсэн үг. Энэ нь будаг жигд шингэхэд, бас уусмалыг хөргөхгүй байхад тусалдаг.
  4. Бөс эдээ будаг найруулсан савандаа хийж галыг нь буцлахаас дөнгөж наагуур эсвэл зөөлөн буцлахаар тохируулна. Эхний 10 минут тасралтгүй, зөөлөн, дараа нь 5 минутын зайтай үе үе хутгаад 1 цаг хүртэл байлгана. Удаан байлгах тусам гүн өнгө орох ба өнгө нь орсон гэж үзвэл гаргана. Гэхдээ нойтон үедээ хувцас илүү гүн өнгөтэй байдгийг санаарай. Хэлхэстэн ширхэгээр нэхсэн үйлэг 30 минутаас дээш, харин шүвтэг бол үүнээс бага хугацаанд өнгөнд орно. Хавчуур, халбага эсвэл савхаа ашиглан хутгана. Бөс эд тань саван дотроо чөлөөтэй хөдөлж, будаг нь жигд тархан нэвчиж байх ёстой.
  5. Будаж дуусаад бөс эдээ угаалтуурт бүлээн усаар алгуур хөртөл нь, мөн ус тунгалаг урстал зайлна.
  6. Угаагчаар ердийн мөчлөгөөр бага зэрэг угаалгын нунтагтай бүлээн усаар угааж, зайлж, хатаана.
  7. Хэрэглэсэн будгийн уусмалаа угаалтуурт урсгаж, угаалтуур болон саваа ердийн аргаар цэвэрлэнэ. Rit өнгөш хоргүй бөгөөд байгальд ээлтэй.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах: