Бүх төрлийн ноосыг цагаан цуу ба “RIT” өнгөш ашиглан будах боломжтой. Ноосонд бүх зориулалтын “RIT” нэрийн өнгөш маш сайн ордог.
Танд хэрэг болох зүйлс
- “RIT” нэрийн шингэн эсвэл нунтаг өнгөш
- Цагаан цуу
- Төмөр эсвэл паалантай сав
- Халуун ус
- Хийн эсвэл цахилгаан тулга
- Угаалтуур
Дэс дараалал
- Халуун усаа цагаан цуу ба будагтай хамт савандаа хийнэ. Будах ноос дотор нь чөлөөтэй хөдлөх хэмжээний халуун ус, ноосны 500 г жин тутамд 1 хайрцаг нунтаг эсвэл хагас лонх шингэн будаг, 30 мл хүнсний цагаан цуу орохоор тооцож найруулна.
- Хийн эсвэл цахилгаан хоовон дээр будгийн уусмалаа буцлахаас наагуур уур гартал нь халаагаад ноосоо дотор нь хийнэ.
- Уусмалын хэмийг барьж 30 минут таглан гал дээрээ байлгана. Энэ хугацаанд үе үе эргүүлж хутгах ёстой.
- Өнгө нь боллоо гэж үзвэл хэрэглэсэн будгийн уусмалаа угаалтуурт асгаад будсан ноосоо бүлээн усаар зайлан базаж авна.
- Угаалтуур болон саваа ердийн аргаар цэвэрлэнэ. “RIT” өнгөш хоргүй бөгөөд байгальд ээлтэй.
Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай: