Бүх зориулалтын RIT өнгөш хэрэглэх учраас зөвхөн байгалийн гаралтай хөвөн даавуу, маалинга, торго, ноосон үйлэг дээр хээ буулгах боломжтой. Ажиллах талбайг хулдаас зэрэг бүтээлгээр хамгаалж, будаг үсэрсэн тохиолдолд арчих ноорс эсвэл алчуур бэлтгэ. Чимэглэх эд давхар бол нөгөө тал нь будагдахаас сэргийлж завсар нь эсвэл дотор нь хатуу цаас байрлуул.
Танд хэрэг болох зүйлс
- RIT нэрийн шингэн өнгөш
- Сахлын хөөс
- Будаг дусаах тагтай, шахаж болдог, жижиг лонх
- Хусуур
- Жигнэх тэвш
- Модон савх
- Будаг бэхжүүлэгч
- Бохиг бээлий
- Халуун ус
- Угаалтуур
Өнгөшрүүлж чимэглэх дараалал
1. Хэрэглэх зүйлсээ гартаа ойрхон байрлуул. Дэрний уутыг угааж, зайлаад нойтон байлга.
2. Нэг аяга халуун усанд амны 4 халбага шингэн өнгөш найруулж, будгуудаа тус тусад нь жижиг лонхонд юүлээд таглаж тавь.
3. Жигнэх тэвшинд сахлын хөөс шүршин гадаргууг нь дүүргэ.
4. Хусуураар хөөсний дээд талыг толийлгож тэгшил.
5. Хэрэглэх өнгөшүүдээ энд тэндгүй дусаа.
6. Өөр өөр өнгөтэй дуслуудыг модон савхаар хээ үүсгэн хольж зур.
7. Дэрний уутыг будаж чимэглэх гадна талаар нь будагтай хөөсөн дээр эвтэйхэн байрлуул.
8. Дээгүүр нь гараараа хөнгөхөн дарж толийлгоод 1-2 минут байлга.
9. Дэрний уутаа эвтэйхэн өргөж аваад наалдсан хөөсийг хусаж ав.
10. Өнгө тогтоох будаг бэхжүүлэгчийн булхаа бэлтгээд дэрний уутаа дотор нь 20 минут дэвтээ.
11. Чимэглэсэн дэрний уутаа угаалтуурт хүйтэн усаар зайлаад ердийн аргаар угааж, хатаа.
Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай: