Бөс даавуу, хувцас зэргийг өөр өнгөөр будахын тулд одоогийн өнгийг арилгах, толбо арилгах эсвэл цайруулах зорилгоор ашиглана. Угааж болдог дийлэнх үйлгийн, тухайлбал, хөвөн даавуу, маалинга, торго, сасраг (rayon), мөн ноосны өнгийг арилгахад тохиромжтой. Үйлдвэрт хэрхэн будсан болохоос нь хамаараад хэлхэстэн (polyester) үйлэг харилцан адилгүй цайрдаг. Зуухан дээр зөөлөн буцалгах нь өнгө арилгах хамгийн үр дүнтэй арга. Зарим даавуу 10 минутын дотор өнгөө алддаг бол бусад нь 1-2 цаг шаардана. Даавууг бага зэрэг цайруулах эсвэл цагаан даавууны толбыг арилгах гэж байгаа бол угаагчдаа цайруулж болно. Энэ будаг арилгагч даавууны зураг эсвэл бөхөмдийн (jeans) хөх өнгийг арилгаж чадахгүй.
Бэлтгэл, будах, цэвэрлэх хугацаа 1 цаг
Танд хэрэг болох зүйлс
- Rit нэрийн өнгө арилгагч
- Хийж буцалгах том төмөр эсвэл шаазан сав
- Угаагч
- Урт бариултай төмөр халбага эсвэл хавчуур
- Бохиг бээлий
- Шингээх цаас
Зуухан дээр эсвэл угаалтуурт
- Бөс эдээ савантай бүлээн усаар угаана. Хатаахгүй. Өнгө арилгагчийг угаалтуур эсвэл том саванд хэрэглэхийн тулд дараах зааврыг бас дагана. Зуухан дээр усаа халаагаад угаалтуур эсвэл сав руугаа хийнэ.
- Том төмөр эсвэл шаазан саванд (хөнгөн цагаан биш, бас наалддаггүй сав болохгүй) усаа доторх хувцсыг нь чөлөөтэй хөдөлгөж, булхаж болохоор тааруулж хийнэ. Усыг зөөлөн буцалгана. Өнгө арилгагчаа усныхаа яг дээр нь барьж байгаад болгоомжтой хийнэ. Тоосоор нь амьсгалж болохгүй. Агааржуулалт сайтай газар хийнэ. Хутгаж уусгана.
- Нойтон хувцсаа шахцалдахааргүй байхаар болгоомжтой хий. Будгийг жигд арилгахын тулд урт бариултай халбагаар 10-20 минутын туршид үе үе хутгана. Усны хэмийг буцлахаас дөнгөж наагуур байлгана. Угаалтуурт бол буцламгай ус хажуудаа байлган усыг нь сэлгэн халуун байлгана.
- Будаг нь арилмагц уусмалаа угаалтуурт урсга. Будаг арилгагч нь хоргүй, байгальд ээлтэй.
- Бохиг бээлий өмсөөд бөс эдээ эхлээд халуун усанд, дараа нь бүлээн усанд ус тунгалаг урстал зайлна. Базаж илүүдэл уснаас нь салгана.
- Бөс эдээ бага зэрэг угаалгын нунтагтай угааж, зайлж, хатаана. Ингээд Rit нэрийн нунтаг эсвэл шингэн будгаар будахад бэлэн боллоо.
Угаагчинд
- Бөс эдээ норгож угаагчинд хийнэ.
- Үйлэгт тохирох халуун усны хамгийн өндөр хэм ба наанадаж 30 минут үргэлжлэх угаалгын мөчлөг сонгоно.
- Өнгө авагчаа 4 аяга халуун усанд нэг хайрцгийг нь бодож найруулна.
- Угаагчаа ажиллуулна. Угаалгын нунтаг хийдэг тасалгаанд бэлтгэсэн уусмалаа хийж, 4 аяга халуун усаар зайлна.
- Мөчлөг дуусмагц бөс эдээ бага зэрэг угаалгын нунтагтай бүлээн усаар дахин угааж хатаана. Ингээд Rit нэрийн нунтаг эсвэл шингэн будгаар будахад бэлэн боллоо.
- Угаагчаа дараа нь халуун ус ба угаалгын нунтгаар ажиллуулж цэвэрлэхээ битгий мартаарай.
Та дараах зураг дээр дарж худалдан аваарай: