Бүх төрлийн ноолууран хувцсыг “RIT” өнгөш ба цагаан цуу ашиглан будах боломжтой. Нэгдүгээрт, будгийн усан уусмалаа уур гартал аажмаар халааж (буцалгахгүй!) будаад аажмаар хөргөж будалтаа дуусгах, хоёрдугаарт, саван дотор ноолууран эдлэл чөлөөтэй хөдөлж байхаар сав ба усны хэмжээг сонгоод хувцсаа орооцолдуулж хутгах биш, харин хөвүүлэн эргүүлэх замаар жигд будахад ноолуур ноосорч чанараа алдахгүй.  

Танд хэрэг болох зүйлс

  • “RIT” нэрийн шингэн эсвэл нунтаг өнгөш
  • Цагаан цуу
  • Төмөр эсвэл паалантай сав
  • Хутгах том халбага
  • Цахилгаан тулга
  • Угаалтуур

Дэс дараалал

  • Ноолууран хувцасны хуурай жингийн 500 г тутамд 1 хайрцаг нунтаг эсвэл хагас лонх шингэн будаг, 30 мл хүнсний цагаан цуу орохоор тооцно.
  • Савандаа ноолууран эдлэлийг хүйтэн усанд хийж дэвтээнэ. Цахилгаан хоовон дээр буцлахаас наагуур уур гартал нь халаагаад халуун уснаас нь жижиг саванд тасалж авна.
  • Тасалж авсан халуун усандаа будгаа, нунтаг бол бүрэн уустал нь, найруулна.
  • Найруулсан будгийн уусмалаа буцаагаад савандаа хийж, ноолууран хувцсаа халбагаар хөвүүлэн эргүүлэхэд нэгэн зэрэг будаг уусмалдаа болон хувцсандаа жигд тархана. Мөн цагаан цуугаа нэмж хийхээ бүү мартаарай.
  • Хувцсаа үе үе эргүүлэн хамгийн багадаа 30 минут будгийн уусмалд байлгана.
  • Өнгө нь боллоо гэж үзвэл угаалтуурт савтай нь байрлуулж, цоргоны хүйтэн ус багаар гоожуулан аажмаар хөргөнө. Бээлийтэй гараар будаг гарахгүй болтол нь бүлээн усанд зайлна.
  • Будсан хувцсаа зөөлөн базаад муу алчуур дээр дэлгэж илүүдэл уснаас нь салгана. Мушгиж чангаахгүйгээр хавтгай гадаргуу дээр дэлгэж, гэр дотроо хатаан 24 цаг болгоно.
  • Угаалтуур болон саваа ердийн аргаар цэвэрлэнэ. “RIT” өнгөш хоргүй бөгөөд байгальд ээлтэй.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

Сэтгэгдэл үлдээх

Та дээрх нийтлэлтэй холбоотой сэтгэгдлээ доор бичээрэй. Required fields are marked *