ҮЙЛЭГ БҮРЭЭСТЭЙ САНДАЛ, БУЙДАН БУДАХ

“Rit” нэрийн бүх зориулалтын нунтаг эсвэл шингэн будаг ашиглан хуучирсан бүрээстэй сандал, буйдангийн өнгийг сэргээхээс гадна дотоод засалдаа тохируулж тавилгынхаа өнгийг өөрчилж болно.

Танд хэрэг болох зүйлс

  • Rit нэрийн шингэн эсвэл нунтаг өнгөш
  • Сандал эсвэл буйдан
  • Наалтууз
  • Хялгасан эсвэл бураг багс
  • Бохиг бээлий

Дэс дараалал

1. Будах тавилгаа гадаа гаргана. Хөл зэрэг будах ёсгүй хэсгүүдийг наалтуузаар бүрнэ.

2. Бохиг бээлий өмсөн будгаа сайн сэгсэр, нунтаг бол шууд халуун усанд найруулна.

3. Хялгасан эсвэл бураг багс, боломжтой бол шүршигч ашиглан тавилгаа будна.

4. Будаж дуусаад даралттай ус шүршигч ашиглан ус тунгалаг урстал шүршин илүүдэл будгийг урсгана.

5. Гадаа тавьж хатаана.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

“RIT WHITE-WASH” НЭРИЙН ХУВЦАС ЦАЙРУУЛЖ, ТОЛБО АРИЛГАГЧ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Өнгөө алдсан, шарласан, толботсон цагаан хэрэглэл болон цагаан хувцас, ялангуяа хүчтэй бодис хэрэглэж болохгүй хялбар гэмтэх дотуур хувцас, торго зэргийг цайруулахад тохиромжтой. Угаалгын нунтагтай хамт хэрэглэнэ. Хөвөн даавуу, маалинга, ноос, сасраг (rayon), торгонд илүү сайн үйлчилдэг. Өнгө арилгагчийн найрлагатай тул өнгөтэй хувцсанд хэрэглэж болохгүй. Зуухан дээр усаа халааж цайруулвал угаагчинд хэрэглэхээс илүү үр дүнтэй.

Танд хэрэг болох зүйлс

  • Rit нэрийн цайруулж, толбо арилгагч
  • Цайруулж, толбыг нь арилгах цагаан хувцас, цагаан хэрэглэл
  • Бохиг бээлий
  • Угаагч
  • Зуух
  • Угаалтуур
  • Угаалгын нунтаг
  • Халуун ус

Зуухан дээр

  1. Хэт олон биш хувцас, цагаан хэрэглэлд нэг хайрцаг “Rit” нэрийн цайруулж, толбо арилгагч хэрэглэнэ.
  2. Дотор нь хувцас чөлөөтэй хөдлөх хэмжээний ус төмөр саванд хийнэ.
  3. Буцлахаас дөнгөж наагуур хэмд усаа халаана.
  4. Тоосоор нь амьсгалахгүйн тулд усны гадарга дээр цайруулагчаа асгаж хийнэ.
  5. Амны 1 халбага угаалгын нунтаг нэм.
  6. Цагаан хувцас, цагаан хэрэглэлээ усандаа хийнэ.
  7. Байнга хутгана, 10-20 минутын туршид.
  8. Усыг угаалтуурт болгоомжтой асга.
  9. Бохиг бээлий өмсөн эхлээд бүлээн усанд, дараа нь аажмаар хүйтэн болгон зайлна.
  10. Хатаана.

Угаагчинд

  1. Угаагчинд хувцсаа хийгээд хамгийн халуун устай, наанадаж 30 минут үргэлжлэх мөчлөгийг сонгоно.
  2. “Rit” нэрийн цайруулж, толбо арилгагчийг 2 аяга маш халуун усанд найруулна. Пургисан нунтгаар амьсгалж болохгүй.
  3. Мөчлөгийг эхлүүлсний дараа угаалгын нунтагтай хамт цайруулагчийн уусмалаа хийнэ. 4 аяга халуун усаар нунтгийн тэвшийг зайлж хийнэ.
  4. Мөчлөг дуусахад угаагчаас гаргаж хатаана.

Та дараах зураг дээр дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

“RIT” НЭРИЙН ХУВЦАС ЦАЙРУУЛЖ, ӨНГӨ СЭРГЭЭГЧ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Угаагчинд угаалгын нунтагтай хамт хэрэглэж хувцасны цагаан хэсгийг цайруулж, өнгөтэй хэсгийн өнгийг сэргээнэ. Будаг гардаггүй бүх хувцас, цагаан хэрэглэлд тохиромжтой. Тухайн хувцсанд зөвшөөрөгдсөн халуун усны хамгийн өндөр хэмд угааж болно. Хөвөн даавуу, хэлхэстэн (polyester) оролцсон үйлэг, шүвтэг (nylon), сасраг (rayon), ноос, маалинга, торгонд илүү сайн үйлчилдэг.

Танд хэрэг болох зүйлс

  • Rit нэрийн цайруулж, өнгө сэргээгч
  • Цайруулж, өнгийг нь сэргээх хувцас, цагаан хэрэглэл
  • Угаагч
  • Угаалтуур
  • Угаалгын нунтаг
  • Халуун ус

Угаалтуурт

  1. Хувцсанд тохирох хэмийн халуун ус угаалтуурт хийж, угаалгын нунтгаас гадна 7 литр тутамд тагаар нь 4 удаа дүүрэн “Rit” нэрийн цайруулж, өнгө сэргээгч хийнэ.
  2. Угаалтуурт хувцсаа хийгээд үе үе хутган 5-10 минут дэвтээнэ.
  3. Гаргаж усаар зайлаад хатаана.

Угаагчинд

  1. Угаагчинд хувцсаа хийгээд тохиромжтой мөчлөгийг сонгоно.
  2. Угаалгын нунтагтай хамт хагас аяга “Rit” нэрийн цайруулж, өнгө сэргээгч хийнэ.
  3. Хувцсыг зайлах мөчлөгөөр нь зайлна.
  4. Угаагчаас гаргаж хатаана.

Та дараах зураг дээр дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

ХАНЫН ГИНЖҮҮРЭГ ДҮРЖ БУДАХ

Танд хэрэг болох зүйлс

  • Бүх зориулалтын Rit нэрийн шингэн өнгөш
  • Rit Colorstay нэрийн өнгөш бэхжүүлэгч
  • Гинжүүрэг (macramé) хийх хөвөн олс
  • Модон саваа
  • Том амтай хуванцар сав
  • Давс
  • Аяга таваг угаадаг шингэн саван
  • Бохиг бээлий
  • Хулдаас

Дэс дараалал

1. Ажлын талбайг хулдаасаар хамгаалж, хэрэглэх зүйлсээ цуглуулна.

2. Гинжүүргийн олсыг хийх хэмжээгээрээ огтолно.

3. Гинжүүргийн олсоо модон саваандаа уртыг нь тохируулж зангидна.

4. Олсоо бэхлэж дуусаад өнгөшийн булхаа бэлдэнэ.

5. Бохиг бээлий өмсөн том амтай хуванцар сав эсвэл угаалтуурт 6 литр маш халуун (60 хэм) ус хий. Лонхны 1/4 хэмжээтэй өнгөш нэм.

6. Өнгийг тодруулахын тулд 1 аяга давс нэм. Жигд будахын тулд цайны 1 халбага шингэн саван хийж сайн хутгана.

7. Цаасан ноорс дүрж өнгийг шалга. Дэндүү цайвар байвал өнгөш нэм, хэтэрхий гүн бол ус нэм.

8. Олсон унжуургыг саваанаас нь бариад өнгөшийн булхаанд дүрж, хэдэн минут байлгана. Долгиоруулж будахын тулд жишүү өнцгөөр дүр.

9. Бэхжүүлэгч хэрэглэн будаг урсахаас сэргийлж болно.

10. Доор нь юм дэвсэж, аюулгүй газар өлгөн хэдэн цаг хатаана.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

ГЭРЛИЙН БҮРХҮҮЛ УУСГАЖ БУДАХ

Танд хэрэг болох зүйлс

  • Бүх зориулалтын Rit нэрийн шингэн өнгөш
  • Цагаан хөвөн ширхэгээр нэхсэн гэрлийн бүрхүүл
  • Том амтай сав эсвэл угаалтуур
  • Будгийн бураг бийр
  • Шилэн хотго эсвэл таваг
  • Хэмжүүртэй сав
  • Давс
  • Бохиг бээлий
  • Хулдаас
  • Цаасан ноорс эсвэл алчуур

Дэс дараалал

1. Хэрэглэх зүйлсээ цуглуулаад ажлын талбайг бүтээж, будаг үсэрвэл арчих ноорс бэлдэнэ.

2. Бохиг бээлий өмсөн том амтай савандаа 11 литр маш халуун ус (60 хэм) хийнэ. Сайн сэгсрээд хагас лонх өнгөш нэм.

3. Өнгийг тод болгохын тулд 1 аяга давс нэм. Жигд будахын тулд цайны 1 халбага аяга таваг угаах шингэн саван хийнэ.

4. Сайн хутга.

5. Цаасан ноорс дүрж өнгийг нь шалга. Дэндүү цайвар бол өнгөш нэм, хэтэрхий бараан бол ус нэм.

6. Гэрлийн бүрхүүлийн доод хэсгийг өнгөө олтол дүр.

7. Өнгө нь боллоо гэж үзвэл өнгөшийн булхаанаас гарга. Нойтондоо гүн өнгөтэй харагдах ч хатаад цайрдаг. Хүсвэл дээд талыг нь бас өөр өнгөнд дүрж будаарай.

8. Халуун усаар (60 хэм) 4 аяга өнгөшийн булхаа бэлтгэ.

9. Бураг бийрээ бэлдсэн будагтаа дүрж, хоёр өнгөний хооронд эсвэл цагаан үлдсэн тал руу уусгаж будна.

10. Хэсэг хугацаагаар тавьж, будгийг шингээнэ.

11. Ус тунгалаг урстал хүйтэн усаар зайл.

12. Хэрэглэхийн өмнө хатаана.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

ХОЁР ӨНГӨӨР ЦЭЭЖМЭГ БУДАХ

Танд хэрэг болох зүйлс

  • Бүх зориулалтын Rit нэрийн шингэн эсвэл нунтаг өнгөш
  • Цагаан хөвөн даавуун цээжмэг
  • Өнгөш бэхжүүлэгч
  • Будгийн уусмал хийх том амтай ган эсвэл хуванцар сав
  • Том төмөрлөг халбага
  • Давс
  • Шингээх цаас эсвэл алчуур
  • Аяга таваг угаах шингэн сав
  • Бохиг бээлий

Дэс дараалал

1. Цээжмэгийг урьдчилан угаана, хатаахгүй.

2. Ажлын гадаргууг бүтээж хамгаалаад үсэрсэн будаг арчих ноорс цаас бэлдэж тавина.

3. Бохиг бээлий өмсөж, том амтай савандаа хагас аяга шингэн будгийг 2 литр халуун устай хольж хийнэ.

4. Өөр нэг саванд дараагийн өнгийг дээрхийн адил найруулаад булхаа тус бүрт хагас аяга давс ба амны 1 халбага шингэн саван нэмж хутгана.

5. Цээжмэгийн дээд 1/3 хэсгийг эхний будгийн булхаанд дүрж 5 минут барина. Хөдөлгөөнгүй барьж, цээжмэгийн бусад хэсэгт будаг үсэргэхгүй байх ёстой.

6. Цээжмэгийн доод 1/3 хэсгийг нөгөө будгаар дараагийн булхаанд дүрж будна.

7. Будаг бэхжүүлэхийн тулд амны 2 халбага Rit нэрийн ColorStay өнгөш бэхжүүлэгчийг усанд найруулж цээжмэгийн 2 талаас шүршээд бичил долгионы зууханд 1-2 минут барина.

8. Цээжмэгийг цоргоны хүйтэн урсгал усанд будаг гарахгүй болтол зайлна.

9. Эцэст нь бага зэргийн угаалгын нунтагтай хүйтэн усанд угааж, зайлаад, хатаана.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

ҮРЧИЙЛГЭХ АРГААР ХУВЦАС БАГЛАЖ ӨНГӨШРҮҮЛЭХ

Байгалийн гаралтай хөвөн даавуу, маалинга, торго, ноосноос гадна сасраг (rayon), шүвтэг (nylon) үйлэг будахад тохиромжтой.

Танд хэрэг болох зүйлс

  • Rit нэрийн шингэн эсвэл нунтаг өнгөш
  • Бохиг бээлий
  • Өнгөш хийж шүрших хуванцар сав
  • Бохиг цагариг
  • Гялгар хуудас
  • Амны халбага
  • Жигнэх тор
  • Тосох тэвш
  • Халуун ус
  • Давс
  • Шингээх цаас эсвэл алчуур
  • Будаг бэхжүүлэгч
  • Бичил долгионы зуух
  • Угаалтуур

Дэс дараалал

1. Будах хувцсаа савантай бүлээн усанд угааж хир толбоос салгана.

2. Нойтон хувцсаа хавтгай гадаргуу дээр дэлгэнэ.

3. Хувцасны хэсэг тус бүрийг нягт хуйлруулаад бохиг цагаригуудаар баглана. Цагариг олонтой хэсэгт илүү их талбай будагдахгүй үлдэнэ. Харин цагариг цөөтэй хэсэг их будагдана. Хэсэг тус бүрээ багласан бол хувцсаа бүхэлд нь хумиад нийлүүлж баглана.

4. Бохиг бээлий өмсөн хэрэглэх өнгө тус бүрээр хуванцар савандаа 2 аяга халуун ус ба амны 2 халбага сэгсэрсэн шингэн эсвэл хагас цайны халбага нунтаг будаг найруулан бэлтгэнэ. Амны 1 халбага давс нэмээд сайн сэгсэр.

5. Тосох тэвшин дээр жигнэх тор, тэгээд багласан хувцсаа тавина. Тэвшин дотор шууд байрлуулж болохгүй.

6. Хувцсаа өнгө алаглуулж, алаг цоог маягтай шүршиж будна. Зэрэгцээ хоёр өнгө хоёулаа үндсэн эсвэл туслах өнгө байх ёстой. Өөр өнгөөр будах ёстой хэсэг рүү нэвчих гээд байвал ноорсонд шингээж аваарай.

7. Будаг үйлэгт шингэтэл 30 минут орхи.

8. Амны 2 халбага будаг бэхжүүлэгчийг усанд найруулж шүршинэ.

8. Гялгар хуудсаар бүхэлд нь ороож бичил долгионы зууханд 2 минут барь эсвэл наранд 1 цаг тавь.

9. Хүйтэн усаар өнгөгүй урстал зайлаад бохиг цагаригуудыг авна.

10. Хүйтэн усанд бага зэрэг угаалгын нунтагтай угаагаад зайлж, хатаана.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

ЭРГҮҮЛЭХ АРГААР ХУВЦАС БАГЛАЖ ӨНГӨШРҮҮЛЭХ

Байгалийн гаралтай хөвөн даавуу, маалинга, торго, ноосноос гадна сасраг (rayon), шүвтэг (nylon) үйлэг будахад тохиромжтой.

Танд хэрэг болох зүйлс

  • Rit нэрийн шингэн эсвэл нунтаг өнгөш
  • Бохиг бээлий
  • Өнгөш хийж шүрших хуванцар сав
  • Бохиг цагариг
  • Гялгар хуудас
  • Амны халбага
  • Жигнэх тор
  • Тосох тэвш
  • Халуун ус
  • Давс
  • Шингээх цаас эсвэл алчуур
  • Будаг бэхжүүлэгч
  • Бичил долгионы зуух
  • Угаалтуур

Дэс дараалал

1. Будах хувцсаа савантай бүлээн усанд угааж хир толбоос салгана.

2. Нойтон хувцсаа хавтгай гадаргуу дээр дэлгэнэ.

3. Гол цэгт чимхэн эргүүлж нягт хуйлруулаад бохиг цагаригуудаар баглана. Цагариг олон байх тусам илүү их талбай будагдахгүй үлдэнэ.

4. Бохиг бээлий өмсөн хэрэглэх өнгө тус бүрээр хуванцар савандаа 2 аяга халуун ус ба амны 2 халбага сэгсэрсэн шингэн эсвэл хагас цайны халбага нунтаг будаг найруулан бэлтгэнэ. Амны 1 халбага давс нэмээд сайн сэгсэр.

5. Тосох тэвшин дээр жигнэх тор, тэгээд багласан хувцсаа тавина. Тэвшин дотор шууд байрлуулж болохгүй.

6. Хувцсаа өнгө алаглуулж, алаг цоог маягтай шүршиж будна. Зэрэгцээ хоёр өнгө хоёулаа үндсэн эсвэл туслах өнгө байх ёстой. Өөр өнгөөр будах ёстой хэсэг рүү нэвчих гээд байвал ноорсонд шингээж аваарай.

7. Будаг үйлэгт шингэтэл 30 минут орхи.

8. Амны 2 халбага будаг бэхжүүлэгчийг усанд найруулж шүршинэ.

8. Гялгар хуудсаар бүхэлд нь ороож бичил долгионы зууханд 2 минут барь эсвэл наранд 1 цаг тавь.

9. Хүйтэн усаар өнгөгүй урстал зайлаад бохиг цагаригуудыг авна.

10. Хүйтэн усанд бага зэрэг угаалгын нунтагтай угаагаад зайлж, хатаана.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

ХУВЦСАА МӨСТЭЙ ӨНГӨШРҮҮЛЖ БУДАХ

Бүх зориулалтын “Rit” нэрийн нунтаг өнгөш хэрэглэнэ, шингэнийг хэрэглэж болохгүй. Байгалийн гаралтай хөвөн даавуу, маалинга, ноос, торгоос гадна сасраг (rayon), шүвтэг (nylon) үйлгийг мөстэй өнгөшрүүлж болно.

Танд хэрэг болох зүйлс

  • Rit нэрийн нунтаг өнгөш
  • Бохиг бээлий
  • Тэвш эсвэл хуванцар сав
  • Хатаах тор
  • Мөс
  • Шингээх цаас эсвэл алчуур
  • Угаалтуур

Дэс дараалал

1. Будахын өмнө элдэв толбо, хирийг арилгана. Савантай бүлээн усанд угаана.

2. Хэрэглэх зүйлсээ гарын дор тавина.

3. Будах газраа хамгаалан хулдаас зэргээр бүтээнэ. Үсэрсэн будаг арчих ноорс эсвэл алчуур бэлдэнэ.

4. Бохиг бээлий өмс.

5. Хувцсаа норгоод үрчийлгэх замаар бөөрөнхийлж, хавтгайлна.

6. Гоожсоныг нь тосох тэвшин дээр байрлуулсан хатаах торон дээр хуниралдуулсан нойтон хувцсаа тавина.

7. Хувцсаа мөсөөр бүрэн хуч. Өөр хэмжээтэй мөснүүд ялгаатай хээ үүсгэдэг.

8. Өнгөшийг задалж, халбагаар мөсөн дээр цац.

9. Мөсийг бүрэн хайлтал орхи.

10. Хувцсанд төмөр хэсэг байхгүй бол бичил долгионы зууханд 2 минут барин даавууг халааж, будгийг нэвчүүлнэ. Эсвэл наранд 1 цаг тавина.

11. Хүйтэн усанд тунгалаг урстал зайлна, болж өгвөл бөөрөнхийлсөн хувцсаа задлалгүй тэр чигээр нь зайлаарай.

12. Хүйтэн усанд бага зэрэг угаалгын нунтагтай угааж, зайлаад, хатаана.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

ГУТАЛ ДҮРЖ БУДАХ

Байгалийн гаралтай, тухайлбал, зотон эдээр хийсэн гутлыг будахад тохиромжтой.

Танд хэрэг болох зүйлс

  • Rit нэрийн шингэн эсвэл нунтаг өнгөш
  • Бохиг бээлий
  • Том амсартай төмөр эсвэл хуванцар сав
  • Халуун ус
  • Давс
  • Шингээх цаас эсвэл алчуур
  • Наалтууз
  • Угаалтуур

Дэс дараалал

1. Хэрэглэх зүйлсээ гарт ойрхон цуглуул.

2. Гутлаа усанд дүрж илүүдэл усыг нь шингээн авч норго.

3. Будаг урсахаас сэргийлж гутлын улыг наалтуузаар ороож хамгаал.

4. Бохиг бээлий өмсөн хэрэглэх өнгө тус бүрээр савандаа халуун ус ба будгаа найруулан бэлтгэнэ. Хоёр өнгөний уулзварт өөр өнгө үүсэхээр бодож хийнэ.

5. Өнгөшийн булхаа бүрт 125 г давс нэмээрэй.

6. Гутлын урд 2/3 хэсгийг эхний өнгөшийн булхаанд 2-3 минут дүр.

7. Гутлын арын 2/3 хэсгийг нөгөө өнгөний булхаанд 2-3 минут дүр.

8. Хүйтэн усанд будаггүй тунгалаг урстал гутлаа угаалтуурт зайлна.

9. Агаарт тавьж хатаана.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах: