Хялбар 7 алхам бүхий будах дараалалтай ба хэрэгтэй зүйлс бараг бүгд гэрт тань байгаа. Дийлэнх хүмүүс бөс эд өнгөшрүүлж эхэлдэг тул хувцас будах дарааллыг доор өглөө. Энэ төрлийн Rit өнгөш нь хэлхэстэн (polyester), шүвтэг (nylon), хахуус (acrylic), хиймэл торго (acetate) буддаг. Нэг лонх будгаар хуурай жингээр 1 кг хүртэл хувцас буддаг. Хэрэв 100% хэлхэстэн найрлагатай бол өнгөшөө 2 дахин их хэмжээтэй хийнэ.
Бэлтгэл, будах, цэвэрлэх хугацаа ойролцоогоор 1 цаг
Танд хэрэг болох зүйлс
- Rit DyeMore нэрийн шингэн өнгөш
- Бохиг бээлий
- Хоолны том төмөр сав эсвэл хувин
- Халуун ус, угаалтуур, цахилгаан эсвэл хийн тулга
- Шингээх цаас
- Урт бариултай төмөр халбага эсвэл хавчуур (эсвэл модoн савх)
- Угаагч, угаалгын нунтаг
Дэс дараалал
- Савандаа цоргоны хамгийн халуун усыг талд нь хүртэл хийгээд зуухан дээр зөөлөн буцалгана. Үсэрсэн болгоныг арчихаар шингээх цаас хажуудаа бэлэн байлгахаас гадна бохиг бээлий өмсөөрэй.
- Өнгөшөө сэгсэрч халуун устай савандаа хийж хутган найруулна. Их будаг хийх тусам илүү гүн өнгөнд ордог.
- Бөс эдээ эхлээд халуун усанд норгоно. Угааж мушгисан хувцас шиг гэсэн үг. Энэ нь будаг жигд шингэхэд, бас уусмалыг хөргөхгүй байхад тусалдаг.
- Бөс эдээ будаг найруулсан савандаа хийж галыг нь буцлахаас дөнгөж наагуур эсвэл зөөлөн буцлахаар тохируулна. Эхний 10 минут тасралтгүй, зөөлөн, дараа нь 5 минутын зайтай үе үе хутгаад 1 цаг хүртэл байлгана. Удаан байлгах тусам гүн өнгө орох ба өнгө нь орсон гэж үзвэл гаргана. Гэхдээ нойтон үедээ хувцас илүү гүн өнгөтэй байдгийг санаарай. Хэлхэстэн ширхэгээр нэхсэн үйлэг 30 минутаас дээш, харин шүвтэг бол үүнээс бага хугацаанд өнгөнд орно. Хавчуур, халбага эсвэл савхаа ашиглан хутгана. Бөс эд тань саван дотроо чөлөөтэй хөдөлж, будаг нь жигд тархан нэвчиж байх ёстой.
- Будаж дуусаад бөс эдээ угаалтуурт бүлээн усаар алгуур хөртөл нь, мөн ус тунгалаг урстал зайлна.
- Угаагчаар ердийн мөчлөгөөр бага зэрэг угаалгын нунтагтай бүлээн усаар угааж, зайлж, хатаана.
- Хэрэглэсэн будгийн уусмалаа угаалтуурт урсгаж, угаалтуур болон саваа ердийн аргаар цэвэрлэнэ. Rit өнгөш хоргүй бөгөөд байгальд ээлтэй.
Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай: