Танд хэрэг болох зүйлс
- Бүх зориулалтын Rit нэрийн шингэн эсвэл нунтаг өнгөш
- Цагаан хөвөн даавуун цээжмэг
- Өнгөш бэхжүүлэгч
- Будгийн уусмал хийх том амтай ган эсвэл хуванцар сав
- Том төмөрлөг халбага
- Давс
- Шингээх цаас эсвэл алчуур
- Аяга таваг угаах шингэн сав
- Бохиг бээлий
Дэс дараалал
1. Цээжмэгийг урьдчилан угаана, хатаахгүй.
2. Ажлын гадаргууг бүтээж хамгаалаад үсэрсэн будаг арчих ноорс цаас бэлдэж тавина.
3. Бохиг бээлий өмсөж, том амтай савандаа хагас аяга шингэн будгийг 2 литр халуун устай хольж хийнэ.
4. Өөр нэг саванд дараагийн өнгийг дээрхийн адил найруулаад булхаа тус бүрт хагас аяга давс ба амны 1 халбага шингэн саван нэмж хутгана.
5. Цээжмэгийн дээд 1/3 хэсгийг эхний будгийн булхаанд дүрж 5 минут барина. Хөдөлгөөнгүй барьж, цээжмэгийн бусад хэсэгт будаг үсэргэхгүй байх ёстой.
6. Цээжмэгийн доод 1/3 хэсгийг нөгөө будгаар дараагийн булхаанд дүрж будна.
7. Будаг бэхжүүлэхийн тулд амны 2 халбага Rit нэрийн ColorStay өнгөш бэхжүүлэгчийг усанд найруулж цээжмэгийн 2 талаас шүршээд бичил долгионы зууханд 1-2 минут барина.
8. Цээжмэгийг цоргоны хүйтэн урсгал усанд будаг гарахгүй болтол зайлна.
9. Эцэст нь бага зэргийн угаалгын нунтагтай хүйтэн усанд угааж, зайлаад, хатаана.
Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай: