Өнгөө алдсан, шарласан, толботсон цагаан хэрэглэл болон цагаан хувцас, ялангуяа хүчтэй бодис хэрэглэж болохгүй хялбар гэмтэх дотуур хувцас, торго зэргийг цайруулахад тохиромжтой. Угаалгын нунтагтай хамт хэрэглэнэ. Хөвөн даавуу, маалинга, ноос, сасраг (rayon), торгонд илүү сайн үйлчилдэг. Өнгө арилгагчийн найрлагатай тул өнгөтэй хувцсанд хэрэглэж болохгүй. Зуухан дээр усаа халааж цайруулвал угаагчинд хэрэглэхээс илүү үр дүнтэй.
Танд хэрэг болох зүйлс
- Rit нэрийн цайруулж, толбо арилгагч
- Цайруулж, толбыг нь арилгах цагаан хувцас, цагаан хэрэглэл
- Бохиг бээлий
- Угаагч
- Зуух
- Угаалтуур
- Угаалгын нунтаг
- Халуун ус
Зуухан дээр
- Хэт олон биш хувцас, цагаан хэрэглэлд нэг хайрцаг “Rit” нэрийн цайруулж, толбо арилгагч хэрэглэнэ.
- Дотор нь хувцас чөлөөтэй хөдлөх хэмжээний ус төмөр саванд хийнэ.
- Буцлахаас дөнгөж наагуур хэмд усаа халаана.
- Тоосоор нь амьсгалахгүйн тулд усны гадарга дээр цайруулагчаа асгаж хийнэ.
- Амны 1 халбага угаалгын нунтаг нэм.
- Цагаан хувцас, цагаан хэрэглэлээ усандаа хийнэ.
- Байнга хутгана, 10-20 минутын туршид.
- Усыг угаалтуурт болгоомжтой асга.
- Бохиг бээлий өмсөн эхлээд бүлээн усанд, дараа нь аажмаар хүйтэн болгон зайлна.
- Хатаана.
Угаагчинд
- Угаагчинд хувцсаа хийгээд хамгийн халуун устай, наанадаж 30 минут үргэлжлэх мөчлөгийг сонгоно.
- “Rit” нэрийн цайруулж, толбо арилгагчийг 2 аяга маш халуун усанд найруулна. Пургисан нунтгаар амьсгалж болохгүй.
- Мөчлөгийг эхлүүлсний дараа угаалгын нунтагтай хамт цайруулагчийн уусмалаа хийнэ. 4 аяга халуун усаар нунтгийн тэвшийг зайлж хийнэ.
- Мөчлөг дуусахад угаагчаас гаргаж хатаана.
Та дараах зураг дээр дарж худалдан аваарай: