Байгалийн гаралтай, тухайлбал, зотон эдээр хийсэн гутлыг будахад тохиромжтой.
Танд хэрэг болох зүйлс
- Rit нэрийн шингэн эсвэл нунтаг өнгөш
- Шингэн будаг хийх тагтай шахдаг сав
- Бохиг бээлий
- Том амсартай төмөр эсвэл хуванцар сав
- Тор
- Халуун ус
- Давс
- Наалтууз
- Шингээх цаас эсвэл алчуур
- Угаалтуур
Дэс дараалал
1. Хэрэглэх зүйлсээ гарт ойрхон цуглуул.
2. Гутлаа усанд дүрж илүүдэл усыг нь шингээн авч норго.
3. Будаг урсахаас сэргийлж гутлын улыг наалтуузаар ороож хамгаал.
4. Бохиг бээлий өмсөн 30 мл өнгөшийг 500 мл халуун ус ба 12 г давстай шахдаг саванд найруулна. Бусад өнгөө бас ингэж найруулна.
5. Саван дээрээ доош шүүрэх тор байрлуулж, дээр нь гутлаа тавина.
6. Хамгийн цайвар өнгөөс эхлэн гутлаа будгийн уусмал дусаан будна. Зэрэгцээ өнгүүд хоорондоо холилдон өнгөний шинэ туяа үүсгэх байрлалд дусаана.
7. Бусад өнгийг мөн адил дусаана.
5. Өнгөндөө орлоо гэж үзвэл будаг нь шингэтэл гутлаа 30 минут орхино.
6. Хүйтэн усанд будаггүй тунгалаг урстал гутлаа угаалтуурт зайлна.
7. Үсний сэнсний халуун агаараар 5 минут үлээлгэж хатаана.
Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:
Энэ будаг нь ямар үнэтэй вэ
Жижиг хайрцагтай нь 12500 төгрөг.
Гутал буддаг уу
Манайх зардаг, буддаггүй.