Танд хэрэг болох зүйлс
- Бүх зориулалтын Rit нэрийн шингэн өнгөш
- Rit Colorstay нэрийн өнгөш бэхжүүлэгч
- Гинжүүрэг (macramé) хийх хөвөн олс
- Модон саваа
- Том амтай хуванцар сав
- Давс
- Аяга таваг угаадаг шингэн саван
- Бохиг бээлий
- Хулдаас
Дэс дараалал
1. Ажлын талбайг хулдаасаар хамгаалж, хэрэглэх зүйлсээ цуглуулна.
2. Гинжүүргийн олсыг хийх хэмжээгээрээ огтолно.
3. Гинжүүргийн олсоо модон саваандаа уртыг нь тохируулж зангидна.
4. Олсоо бэхлэж дуусаад өнгөшийн булхаа бэлдэнэ.
5. Бохиг бээлий өмсөн том амтай хуванцар сав эсвэл угаалтуурт 6 литр маш халуун (60 хэм) ус хий. Лонхны 1/4 хэмжээтэй өнгөш нэм.
6. Өнгийг тодруулахын тулд 1 аяга давс нэм. Жигд будахын тулд цайны 1 халбага шингэн саван хийж сайн хутгана.
7. Цаасан ноорс дүрж өнгийг шалга. Дэндүү цайвар байвал өнгөш нэм, хэтэрхий гүн бол ус нэм.
8. Олсон унжуургыг саваанаас нь бариад өнгөшийн булхаанд дүрж, хэдэн минут байлгана. Долгиоруулж будахын тулд жишүү өнцгөөр дүр.
9. Бэхжүүлэгч хэрэглэн будаг урсахаас сэргийлж болно.
10. Доор нь юм дэвсэж, аюулгүй газар өлгөн хэдэн цаг хатаана.
Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай: