“Rit” нэрийн бүх зориулалтын нунтаг эсвэл шингэн өнгөш болон нийлэг үйлгийн шингэн будаг ашиглан хувцасны хээг давхарлан будаж өөр өнгөтэй болгодог. Хоёр өнгө холилдож гурав дахь өнгө үүсэх дүрэм үйлчилнэ.
Танд хэрэг болох зүйлс
- Rit нэрийн шингэн эсвэл нунтаг өнгөш
- Бохиг бээлий
- Нэвтэрдэггүй ширээний бүтээлэг
- Хоолны том төмөр сав эсвэл хуванцар хувин сав
- Халуун ус, мөн угаалтуур
- Шингээх цаас
- Урт бариултай төмөр хавчуур эсвэл модoн савх
Дэс дараалал
- ХЭРЭВ ДААВУУН ХУВЦАС БУДАХ БОЛ савандаа цоргоны хамгийн халуун усыг талд нь хүртэл хий. Энэ нь 45-60 хэм гэсэн үг. Будах газраа саваа ширээний бүтээлэг эсвэл хуучин сонин дээр тавина. Үсэрсэн болгоныг арчихаар шингээх цаас хажуудаа бэлэн байлгана.
- Өнгөшөө савандаа хийж хутгана. Их будаг хийх тусам гүн өнгө гарна. Хөвөн даавуун хувцас будах бол хоолны давсыг 500 г хуурай хувцас тутамд 100 г гэсэн харьцаагаар нэмж болно. Харин ноос, ноолуур, торгон хувцас будах бол цагаан цууг 500 г хуурай хувцас тутамд 50 мл гэсэн харьцаагаар хийнэ.
- Хувцсаа эхлээд норгоно. Угааж мушгисан хувцас шиг гэсэн үг. Энэ нь будаг жигд шингэхэд тусалдаг.
- Хувцсаа өнгөш найруулсан савандаа хийж эхлээд 10 минут тасралтгүй, дараа нь 5 минутын зайтай үе үе хутгаад 30 минут хүртэл байлгана. Удаан байлгах тусам гүн өнгө орно. Хавчуур эсвэл савхаа ашиглан үе үе хутга. Хувцас тань саван дотроо чөлөөтэй хөдөлж, будаг нь жигд тархан нэвчиж байх ёстой. Гартаа бохиг бээлий хийхээ бүү мартаарай.
- Будаж дуусаад хувцсаа угаалтуурт хүйтэн усаар ус тунгалаг урстал зайлна.
- Савантай усаар гараар эсвэл угаагчаар ердийн мөчлөгөөр угаалгын нунтагтай угааж, дэлгэн эсвэл хатаагчаар хатаана.
- Хэрэглэсэн будгийн уусмалаа угаалтуурт урсгаж, угаалтуур болон саваа ердийн аргаар цэвэрлэнэ. Rit өнгөш хоргүй бөгөөд байгальд ээлтэй.
1. ХЭРЭВ НИЙЛЭГ ШИРХЭГЭЭР НЭХСЭН ХУВЦАС БУДАХ БОЛ савандаа цоргоны хамгийн халуун усыг талд нь хүртэл хийгээд зуухан дээр зөөлөн буцалгана. Үсэрсэн болгоныг арчихаар шингээх цаас хажуудаа бэлэн байлгахаас гадна бохиг бээлий өмсөөрэй.
2. Өнгөшөө сэгсэрч халуун устай савандаа хийж хутган найруулна. Их будаг хийх тусам илүү гүн өнгөнд ордог.
3. Хувцсаа эхлээд халуун усанд норгоно. Угааж мушгисан хувцас шиг гэсэн үг. Энэ нь будаг жигд шингэхэд, бас уусмалыг хөргөхгүй байхад тусалдаг.
4. Хувцсаа будаг найруулсан савандаа хийж галыг нь буцлахаас дөнгөж наагуур эсвэл зөөлөн буцлахаар тохируулна. Эхний 10 минут тасралтгүй, зөөлөн, дараа нь 5 минутын зайтай үе үе хутгаад 1 цаг хүртэл байлгана. Удаан байлгах тусам гүн өнгө орох ба өнгө нь орсон гэж үзвэл гаргана. Гэхдээ нойтон үедээ хувцас илүү гүн өнгөтэй байдгийг санаарай. Хэлхэстэн ширхэгээр нэхсэн хувцас 30 минутаас дээш, харин шүвтэг бол үүнээс бага хугацаанд өнгөнд орно. Хавчуур эсвэл савхаа ашиглан хутгана. Хувцас тань саван дотроо чөлөөтэй хөдөлж, будаг нь жигд тархан нэвчиж байх ёстой.
5. Будаж дуусаад хувцсаа угаалтуурт бүлээн усаар алгуур хөртөл нь, мөн ус тунгалаг урстал зайлна.
6. Угаагчаар ердийн мөчлөгөөр бага зэрэг угаалгын нунтагтай бүлээн усаар угааж, зайлж, хатаана.
7. Хэрэглэсэн будгийн уусмалаа угаалтуурт урсгаж, угаалтуур болон саваа ердийн аргаар цэвэрлэнэ. Rit өнгөш хоргүй бөгөөд байгальд ээлтэй.
Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:
Малгайн өнгөө сэхгээх гэсэн юм будаж өгөх үйлчилгээ бий юу
Тийм үйлчилгээ байхгүй. Та будгаа аваад ахуйн зориулалттай, хоргүй тул өөрөө будна.