Байгалийн гаралтай хөвөн даавуу, маалинга, торго, ноосноос гадна сасраг (rayon), шүвтэг (nylon) үйлэг будахад тохиромжтой.
Танд хэрэг болох зүйлс
- Rit нэрийн шингэн эсвэл нунтаг өнгөш
- Бохиг бээлий
- Өнгөш хийж шүрших хуванцар сав
- Бохиг цагариг
- Гялгар хуудас
- Амны халбага
- Жигнэх тор
- Тосох тэвш
- Халуун ус
- Давс
- Шингээх цаас эсвэл алчуур
- Будаг бэхжүүлэгч
- Бичил долгионы зуух
- Угаалтуур
Дэс дараалал
1. Будах хувцсаа савантай бүлээн усанд угааж хир толбоос салгана.
2. Нойтон хувцсаа хавтгай гадаргуу дээр дэлгэнэ.
3. Гол цэгт чимхэн эргүүлж нягт хуйлруулаад бохиг цагаригуудаар баглана. Цагариг олон байх тусам илүү их талбай будагдахгүй үлдэнэ.
4. Бохиг бээлий өмсөн хэрэглэх өнгө тус бүрээр хуванцар савандаа 2 аяга халуун ус ба амны 2 халбага сэгсэрсэн шингэн эсвэл хагас цайны халбага нунтаг будаг найруулан бэлтгэнэ. Амны 1 халбага давс нэмээд сайн сэгсэр.
5. Тосох тэвшин дээр жигнэх тор, тэгээд багласан хувцсаа тавина. Тэвшин дотор шууд байрлуулж болохгүй.
6. Хувцсаа өнгө алаглуулж, алаг цоог маягтай шүршиж будна. Зэрэгцээ хоёр өнгө хоёулаа үндсэн эсвэл туслах өнгө байх ёстой. Өөр өнгөөр будах ёстой хэсэг рүү нэвчих гээд байвал ноорсонд шингээж аваарай.
7. Будаг үйлэгт шингэтэл 30 минут орхи.
8. Амны 2 халбага будаг бэхжүүлэгчийг усанд найруулж шүршинэ.
8. Гялгар хуудсаар бүхэлд нь ороож бичил долгионы зууханд 2 минут барь эсвэл наранд 1 цаг тавь.
9. Хүйтэн усаар өнгөгүй урстал зайлаад бохиг цагаригуудыг авна.
10. Хүйтэн усанд бага зэрэг угаалгын нунтагтай угаагаад зайлж, хатаана.
Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай: