БҮХ ЗОРИУЛАЛТЫН “RIT” ӨНГӨШӨӨР НООЛУУРАН ЦАМЦ, ОРООЛТ, МАЛГАЙ, БЭЭЛИЙ, ОЙМС, ӨМД, ЦУВЦАА БУДАХ ЗААВАР

Бүх төрлийн ноолууран хувцсыг “RIT” өнгөш ба цагаан цуу ашиглан будах боломжтой. Нэгдүгээрт, будгийн усан уусмалаа уур гартал аажмаар халааж (буцалгахгүй!) будаад аажмаар хөргөж будалтаа дуусгах, хоёрдугаарт, саван дотор ноолууран эдлэл чөлөөтэй хөдөлж байхаар сав ба усны хэмжээг сонгоод хувцсаа орооцолдуулж хутгах биш, харин хөвүүлэн эргүүлэх замаар жигд будахад ноолуур ноосорч чанараа алдахгүй.  

Танд хэрэг болох зүйлс

  • “RIT” нэрийн шингэн эсвэл нунтаг өнгөш
  • Цагаан цуу
  • Төмөр эсвэл паалантай сав
  • Хутгах том халбага
  • Цахилгаан тулга
  • Угаалтуур

Дэс дараалал

  • Ноолууран хувцасны хуурай жингийн 500 г тутамд 1 хайрцаг нунтаг эсвэл хагас лонх шингэн будаг, 30 мл хүнсний цагаан цуу орохоор тооцно.
  • Савандаа ноолууран эдлэлийг хүйтэн усанд хийж дэвтээнэ. Цахилгаан хоовон дээр буцлахаас наагуур уур гартал нь халаагаад халуун уснаас нь жижиг саванд тасалж авна.
  • Тасалж авсан халуун усандаа будгаа, нунтаг бол бүрэн уустал нь, найруулна.
  • Найруулсан будгийн уусмалаа буцаагаад савандаа хийж, ноолууран хувцсаа халбагаар хөвүүлэн эргүүлэхэд нэгэн зэрэг будаг уусмалдаа болон хувцсандаа жигд тархана. Мөн цагаан цуугаа нэмж хийхээ бүү мартаарай.
  • Хувцсаа үе үе эргүүлэн хамгийн багадаа 30 минут будгийн уусмалд байлгана.
  • Өнгө нь боллоо гэж үзвэл угаалтуурт савтай нь байрлуулж, цоргоны хүйтэн ус багаар гоожуулан аажмаар хөргөнө. Бээлийтэй гараар будаг гарахгүй болтол нь бүлээн усанд зайлна.
  • Будсан хувцсаа зөөлөн базаад муу алчуур дээр дэлгэж илүүдэл уснаас нь салгана. Мушгиж чангаахгүйгээр хавтгай гадаргуу дээр дэлгэж, гэр дотроо хатаан 24 цаг болгоно.
  • Угаалтуур болон саваа ердийн аргаар цэвэрлэнэ. “RIT” өнгөш хоргүй бөгөөд байгальд ээлтэй.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

БҮХ ЗОРИУЛАЛТЫН “RIT” ӨНГӨШӨӨР НООС БУДАХ ЗААВАР

Бүх төрлийн ноосыг цагаан цуу ба “RIT” өнгөш ашиглан будах боломжтой. Ноосонд бүх зориулалтын “RIT” нэрийн өнгөш маш сайн ордог. 

Танд хэрэг болох зүйлс

  • “RIT” нэрийн шингэн эсвэл нунтаг өнгөш
  • Цагаан цуу
  • Төмөр эсвэл паалантай сав
  • Халуун ус
  • Хийн эсвэл цахилгаан тулга
  • Угаалтуур

Дэс дараалал

  • Халуун усаа цагаан цуу ба будагтай хамт савандаа хийнэ. Будах ноос дотор нь чөлөөтэй хөдлөх хэмжээний халуун ус, ноосны 500 г жин тутамд 1 хайрцаг нунтаг эсвэл хагас лонх шингэн будаг, 30 мл хүнсний цагаан цуу орохоор тооцож найруулна.
  • Хийн эсвэл цахилгаан хоовон дээр будгийн уусмалаа буцлахаас наагуур уур гартал нь халаагаад ноосоо дотор нь хийнэ.
  • Уусмалын хэмийг барьж 30 минут таглан гал дээрээ байлгана. Энэ хугацаанд үе үе эргүүлж хутгах ёстой.
  • Өнгө нь боллоо гэж үзвэл хэрэглэсэн будгийн уусмалаа угаалтуурт асгаад будсан ноосоо бүлээн усаар зайлан базаж авна.
  • Угаалтуур болон саваа ердийн аргаар цэвэрлэнэ. “RIT” өнгөш хоргүй бөгөөд байгальд ээлтэй.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

БҮХ ЗОРИУЛАЛТЫН “RIT” ӨНГӨШӨӨР АРЬС ШИР БУДАХ ЗААВАР

Цайруулсан эсвэл бүрэн боловсруулаагүй арьс ширийг сонгосон өнгөөрөө будахад тохиромжтой. Харин бараан өнгөтэй арьс будгийн өнгийг өөрчилдөг талтай. Саарал эсвэл цайвар өнгийн арьс шир хүйтэн өнгийг, бор эсвэл шаргал өнгийн арьс улбар шар гэх мэт дулаан өнгийн сайн авдаг. Даавуу буддаг шиг давс, цуу хэрэглэхгүй. 

Танд хэрэг болох зүйлс

  • Rit нэрийн шингэн эсвэл нунтаг өнгөш
  • Төмөр эсвэл хуванцар сав суулга
  • Бүлээн ус
  • Угаалтуур

Дэс дараалал

  • Арьс ширний будах хэсгийг бүлээн усанд дүрэн хир тоосноос нь салгаж, дэвтээнэ. Энэ нь будаг нэвчих болон жигд будахад бас тусална.
  • Өнгөшөө савтай бүлээн усанд хийж хутгана. Их будаг хийх тусам илүү гүн өнгө гарна.
  • Арьсны будах хэсгийг өнгөшийн уусмалд дүрнэ. Удаан байлгах тусам илүү гүн өнгө орохоос гадна нойтон үедээ илүү гүн өнгөтэй харагддаг.
  • Өнгө боллоо гэж үзвэл арьсаа будгаас гарган тавьж, хонуулан хатаана.
  • Хэрэглэсэн будгийн уусмалаа угаалтуурт урсгаж, угаалтуур болон саваа ердийн аргаар цэвэрлэнэ. Rit өнгөш хоргүй бөгөөд байгальд ээлтэй.
  • Хатсаны дараа арьсны зориулалттай усан суурьтай хамгаалах бүрхүүл үүсгэгчээр гадаргууг нь бүрнэ.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

ОЛСОН САГС УУСГАЖ БУДАХ

Танд хэрэг болох зүйлс

  • Rit нэрийн шингэн эсвэл нунтаг өнгөш
  • Олсоор сүлжсэн сагс
  • Нэвтэрдэггүй ширээний бүтээлэг
  • Том амтай төмөр эсвэл хуванцар сав
  • Давс
  • Хэмжүүртэй аяга
  • Бохиг бээлий
  • Шингээх цаас
  • Урт бариултай төмөр хавчуур эсвэл модoн савх

Дэс дараалал

1. Ажлын талбайг хулдаасаар хамгаалаад будаг үсэрвэл арчих цаасан ноорс бэлдэнэ. Хэрэгтэй зүйлсээ гарын дор тавина.

2. Сагс бохирдсон бол урьдчилж угаана, хатаахгүй.

3. Бохиг бээлий өмсөн савандаа 11 литр маш халуун ус (60 хэм) хийгээд өнгөшөө сэгсэрч, 1/3 лонх нэмнэ.

4. Цаасан ноорс булхаанд дүрж өнгийг шалгана. Дэндүү цайвар бол будаг нэм, хэтэрхий гүн бол ус нэмээрэй.

5. Олсон сагсаа булхаан дээр хөвүүлнэ. Будаг аажмаар дээш сагс руу нэвчинэ.

6. Будаж дууслаа гэж үзвэл сагсаа булхаанаас гаргана. Нойтон үеэсээ илүү цайвар болж хатдаг болохыг санаарай. Энэ зурагт харуулсан сагсыг 10-15 минут булхаанд байлгасан.

7. Хүйтэн усаар тунгалаг урстал зайлаад агаарт хонуулж хатаана.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

ХУВЦАС ДАВХАРЛАЖ БУДАХ

“Rit” нэрийн бүх зориулалтын нунтаг эсвэл шингэн өнгөш болон нийлэг үйлгийн шингэн будаг ашиглан хувцасны хээг давхарлан будаж өөр өнгөтэй болгодог. Хоёр өнгө холилдож гурав дахь өнгө үүсэх дүрэм үйлчилнэ.

Танд хэрэг болох зүйлс

  • Rit нэрийн шингэн эсвэл нунтаг өнгөш
  • Бохиг бээлий
  • Нэвтэрдэггүй ширээний бүтээлэг
  • Хоолны том төмөр сав эсвэл хуванцар хувин сав
  • Халуун ус, мөн угаалтуур
  • Шингээх цаас
  • Урт бариултай төмөр хавчуур эсвэл модoн савх

Дэс дараалал

  1. ХЭРЭВ ДААВУУН ХУВЦАС БУДАХ БОЛ савандаа цоргоны хамгийн халуун усыг талд нь хүртэл хий. Энэ нь 45-60 хэм гэсэн үг. Будах газраа саваа ширээний бүтээлэг эсвэл хуучин сонин дээр тавина. Үсэрсэн болгоныг арчихаар шингээх цаас хажуудаа бэлэн байлгана.
  2. Өнгөшөө савандаа хийж хутгана. Их будаг хийх тусам гүн өнгө гарна. Хөвөн даавуун хувцас будах бол хоолны давсыг 500 г хуурай хувцас тутамд 100 г гэсэн харьцаагаар нэмж болно. Харин ноос, ноолуур, торгон хувцас будах бол цагаан цууг 500 г хуурай хувцас тутамд 50 мл гэсэн харьцаагаар хийнэ.
  3. Хувцсаа эхлээд норгоно. Угааж мушгисан хувцас шиг гэсэн үг. Энэ нь будаг жигд шингэхэд тусалдаг.
  4. Хувцсаа өнгөш найруулсан савандаа хийж эхлээд 10 минут тасралтгүй, дараа нь 5 минутын зайтай үе үе хутгаад 30 минут хүртэл байлгана. Удаан байлгах тусам гүн өнгө орно. Хавчуур эсвэл савхаа ашиглан үе үе хутга. Хувцас тань саван дотроо чөлөөтэй хөдөлж, будаг нь жигд тархан нэвчиж байх ёстой. Гартаа бохиг бээлий хийхээ бүү мартаарай.
  5. Будаж дуусаад хувцсаа угаалтуурт хүйтэн усаар ус тунгалаг урстал зайлна.
  6. Савантай усаар гараар эсвэл угаагчаар ердийн мөчлөгөөр угаалгын нунтагтай угааж, дэлгэн эсвэл хатаагчаар хатаана.
  7. Хэрэглэсэн будгийн уусмалаа угаалтуурт урсгаж, угаалтуур болон саваа ердийн аргаар цэвэрлэнэ. Rit өнгөш хоргүй бөгөөд байгальд ээлтэй.

1. ХЭРЭВ НИЙЛЭГ ШИРХЭГЭЭР НЭХСЭН ХУВЦАС БУДАХ БОЛ савандаа цоргоны хамгийн халуун усыг талд нь хүртэл хийгээд зуухан дээр зөөлөн буцалгана. Үсэрсэн болгоныг арчихаар шингээх цаас хажуудаа бэлэн байлгахаас гадна бохиг бээлий өмсөөрэй.

2. Өнгөшөө сэгсэрч халуун устай савандаа хийж хутган найруулна. Их будаг хийх тусам илүү гүн өнгөнд ордог.

3. Хувцсаа эхлээд халуун усанд норгоно. Угааж мушгисан хувцас шиг гэсэн үг. Энэ нь будаг жигд шингэхэд, бас уусмалыг хөргөхгүй байхад тусалдаг.

4. Хувцсаа будаг найруулсан савандаа хийж галыг нь буцлахаас дөнгөж наагуур эсвэл зөөлөн буцлахаар тохируулна. Эхний 10 минут тасралтгүй, зөөлөн, дараа нь 5 минутын зайтай үе үе хутгаад 1 цаг хүртэл байлгана. Удаан байлгах тусам гүн өнгө орох ба өнгө нь орсон гэж үзвэл гаргана. Гэхдээ нойтон үедээ хувцас илүү гүн өнгөтэй байдгийг санаарай. Хэлхэстэн ширхэгээр нэхсэн хувцас 30 минутаас дээш, харин шүвтэг бол үүнээс бага хугацаанд өнгөнд орно. Хавчуур эсвэл савхаа ашиглан хутгана. Хувцас тань саван дотроо чөлөөтэй хөдөлж, будаг нь жигд тархан нэвчиж байх ёстой.

5. Будаж дуусаад хувцсаа угаалтуурт бүлээн усаар алгуур хөртөл нь, мөн ус тунгалаг урстал зайлна.

6. Угаагчаар ердийн мөчлөгөөр бага зэрэг угаалгын нунтагтай бүлээн усаар угааж, зайлж, хатаана.

7. Хэрэглэсэн будгийн уусмалаа угаалтуурт урсгаж, угаалтуур болон саваа ердийн аргаар цэвэрлэнэ. Rit өнгөш хоргүй бөгөөд байгальд ээлтэй.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

ОЙМС ДҮРЖ, БАГЛАЖ БУДАХ

“Rit” нэрийн бүх зориулалтын нунтаг эсвэл шингэн будаг ашиглан шинэ эсвэл хуучирсан цагаан оймсны өнгийг өөрчилж болно.

Танд хэрэг болох зүйлс

  • Rit нэрийн шингэн эсвэл нунтаг өнгөш
  • Цагаан хөвөн даавуун оймс
  • Дүрэх жижиг хуванцар сав
  • Жигнэх тор ба тэвш
  • Тагтай шахдаг хуванцар лонх
  • Бохиг цагариг
  • Хэмжүүртэй аяга
  • Давс
  • Бохиг бээлий
  • Хулдаас
  • Халуун ус
  • Ноорс эсвэл муу алчуур

Дэс дараалал

1. Оймсыг урьдчилж угаана, хэрэв хуучин бол. Хулдаасаар ажлын талбайг хамгаалж, хэрэгтэй зүйлсээ гарын дор цуглуулна.

2. Хэрэв дүрж будах бол жижиг хуванцар саванд 4 аяга маш халуун (60 хэм) ус хийгээд бохиг бээлий өмсөн цайны 4 халбага шингэн өнгөш нэмж хутгана. Амны 1 халбага давс бас хийж өнгийг тодруулахад ашиглаж болно.

3. Цаасан ноорс дүрж өнгийг шалга. Дэндүү цайвар бол будаг нэм, хэтэрхий гүн бол ус нэмээрэй.

4. Хос оймсыг давхарлан барьж шагайн талаар нь будгийн уусмалд дүр, аажуухан дээш доош хөдөлгөж уусалтыг тохируулна.

5. Өнгө боллоо гэж үзвэл будгаас гаргаж нойтон хэсгийг базна.

6. Хүйтэн усанд ус тунгалаг урстал зайлна.

7. Бага зэргийн угаалгын нунтагтай бүлээн усанд угаагаад зайлж, хатаана.

8. Хэрэв баглаж будах бол оймсыг дэлгэж тавиад будахгүй үлдээх хэсгүүдийг хумиж барина.

9. Хумисан хэсгүүдээ бохиг цагаригаар баглана.

10. Бохиг бээлий өмсөн будгаа сэгсрээд амны 2 халбагыг 2 аяга маш халуун усанд найруулна. Амны 1 халбага давс нэмж хутгаад шахдаг хуванцар лонхонд хийнэ. Хэд хэдэн өөр өнгө ашиглах бол будаг тус бүрийг ингэж найруулна.

11. Жигнэх тэвшин дээр тор тавиад оймсоо дээр нь байрлуулж, бохиг цагариг хооронд будгийн уусмалаар шүршинэ.

12. Оймсоо гялгар хуудсаар битүү ороогоод бичил долгионы зууханд 1-2 минут барьж будгийг бэхжүүлнэ. Гялгар ороолтоос салган тавьж хөргөнө.

13. Бохиг цагаригуудыг хайчлан авч, оймсыг дэлгэнэ. Бага зэргийн угаалгын нунтагтай бүлээн усанд угааж, зайлаад, хатаана.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

ҮЙЛЭГ БҮРЭЭСТЭЙ САНДАЛ, БУЙДАН БУДАХ

“Rit” нэрийн бүх зориулалтын нунтаг эсвэл шингэн будаг ашиглан хуучирсан бүрээстэй сандал, буйдангийн өнгийг сэргээхээс гадна дотоод засалдаа тохируулж тавилгынхаа өнгийг өөрчилж болно.

Танд хэрэг болох зүйлс

  • Rit нэрийн шингэн эсвэл нунтаг өнгөш
  • Сандал эсвэл буйдан
  • Наалтууз
  • Хялгасан эсвэл бураг багс
  • Бохиг бээлий

Дэс дараалал

1. Будах тавилгаа гадаа гаргана. Хөл зэрэг будах ёсгүй хэсгүүдийг наалтуузаар бүрнэ.

2. Бохиг бээлий өмсөн будгаа сайн сэгсэр, нунтаг бол шууд халуун усанд найруулна.

3. Хялгасан эсвэл бураг багс, боломжтой бол шүршигч ашиглан тавилгаа будна.

4. Будаж дуусаад даралттай ус шүршигч ашиглан ус тунгалаг урстал шүршин илүүдэл будгийг урсгана.

5. Гадаа тавьж хатаана.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

“RIT WHITE-WASH” НЭРИЙН ХУВЦАС ЦАЙРУУЛЖ, ТОЛБО АРИЛГАГЧ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Өнгөө алдсан, шарласан, толботсон цагаан хэрэглэл болон цагаан хувцас, ялангуяа хүчтэй бодис хэрэглэж болохгүй хялбар гэмтэх дотуур хувцас, торго зэргийг цайруулахад тохиромжтой. Угаалгын нунтагтай хамт хэрэглэнэ. Хөвөн даавуу, маалинга, ноос, сасраг (rayon), торгонд илүү сайн үйлчилдэг. Өнгө арилгагчийн найрлагатай тул өнгөтэй хувцсанд хэрэглэж болохгүй. Зуухан дээр усаа халааж цайруулвал угаагчинд хэрэглэхээс илүү үр дүнтэй.

Танд хэрэг болох зүйлс

  • Rit нэрийн цайруулж, толбо арилгагч
  • Цайруулж, толбыг нь арилгах цагаан хувцас, цагаан хэрэглэл
  • Бохиг бээлий
  • Угаагч
  • Зуух
  • Угаалтуур
  • Угаалгын нунтаг
  • Халуун ус

Зуухан дээр

  1. Хэт олон биш хувцас, цагаан хэрэглэлд нэг хайрцаг “Rit” нэрийн цайруулж, толбо арилгагч хэрэглэнэ.
  2. Дотор нь хувцас чөлөөтэй хөдлөх хэмжээний ус төмөр саванд хийнэ.
  3. Буцлахаас дөнгөж наагуур хэмд усаа халаана.
  4. Тоосоор нь амьсгалахгүйн тулд усны гадарга дээр цайруулагчаа асгаж хийнэ.
  5. Амны 1 халбага угаалгын нунтаг нэм.
  6. Цагаан хувцас, цагаан хэрэглэлээ усандаа хийнэ.
  7. Байнга хутгана, 10-20 минутын туршид.
  8. Усыг угаалтуурт болгоомжтой асга.
  9. Бохиг бээлий өмсөн эхлээд бүлээн усанд, дараа нь аажмаар хүйтэн болгон зайлна.
  10. Хатаана.

Угаагчинд

  1. Угаагчинд хувцсаа хийгээд хамгийн халуун устай, наанадаж 30 минут үргэлжлэх мөчлөгийг сонгоно.
  2. “Rit” нэрийн цайруулж, толбо арилгагчийг 2 аяга маш халуун усанд найруулна. Пургисан нунтгаар амьсгалж болохгүй.
  3. Мөчлөгийг эхлүүлсний дараа угаалгын нунтагтай хамт цайруулагчийн уусмалаа хийнэ. 4 аяга халуун усаар нунтгийн тэвшийг зайлж хийнэ.
  4. Мөчлөг дуусахад угаагчаас гаргаж хатаана.

Та дараах зураг дээр дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

“RIT” НЭРИЙН ХУВЦАС ЦАЙРУУЛЖ, ӨНГӨ СЭРГЭЭГЧ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Угаагчинд угаалгын нунтагтай хамт хэрэглэж хувцасны цагаан хэсгийг цайруулж, өнгөтэй хэсгийн өнгийг сэргээнэ. Будаг гардаггүй бүх хувцас, цагаан хэрэглэлд тохиромжтой. Тухайн хувцсанд зөвшөөрөгдсөн халуун усны хамгийн өндөр хэмд угааж болно. Хөвөн даавуу, хэлхэстэн (polyester) оролцсон үйлэг, шүвтэг (nylon), сасраг (rayon), ноос, маалинга, торгонд илүү сайн үйлчилдэг.

Танд хэрэг болох зүйлс

  • Rit нэрийн цайруулж, өнгө сэргээгч
  • Цайруулж, өнгийг нь сэргээх хувцас, цагаан хэрэглэл
  • Угаагч
  • Угаалтуур
  • Угаалгын нунтаг
  • Халуун ус

Угаалтуурт

  1. Хувцсанд тохирох хэмийн халуун ус угаалтуурт хийж, угаалгын нунтгаас гадна 7 литр тутамд тагаар нь 4 удаа дүүрэн “Rit” нэрийн цайруулж, өнгө сэргээгч хийнэ.
  2. Угаалтуурт хувцсаа хийгээд үе үе хутган 5-10 минут дэвтээнэ.
  3. Гаргаж усаар зайлаад хатаана.

Угаагчинд

  1. Угаагчинд хувцсаа хийгээд тохиромжтой мөчлөгийг сонгоно.
  2. Угаалгын нунтагтай хамт хагас аяга “Rit” нэрийн цайруулж, өнгө сэргээгч хийнэ.
  3. Хувцсыг зайлах мөчлөгөөр нь зайлна.
  4. Угаагчаас гаргаж хатаана.

Та дараах зураг дээр дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

ХАНЫН ГИНЖҮҮРЭГ ДҮРЖ БУДАХ

Танд хэрэг болох зүйлс

  • Бүх зориулалтын Rit нэрийн шингэн өнгөш
  • Rit Colorstay нэрийн өнгөш бэхжүүлэгч
  • Гинжүүрэг (macramé) хийх хөвөн олс
  • Модон саваа
  • Том амтай хуванцар сав
  • Давс
  • Аяга таваг угаадаг шингэн саван
  • Бохиг бээлий
  • Хулдаас

Дэс дараалал

1. Ажлын талбайг хулдаасаар хамгаалж, хэрэглэх зүйлсээ цуглуулна.

2. Гинжүүргийн олсыг хийх хэмжээгээрээ огтолно.

3. Гинжүүргийн олсоо модон саваандаа уртыг нь тохируулж зангидна.

4. Олсоо бэхлэж дуусаад өнгөшийн булхаа бэлдэнэ.

5. Бохиг бээлий өмсөн том амтай хуванцар сав эсвэл угаалтуурт 6 литр маш халуун (60 хэм) ус хий. Лонхны 1/4 хэмжээтэй өнгөш нэм.

6. Өнгийг тодруулахын тулд 1 аяга давс нэм. Жигд будахын тулд цайны 1 халбага шингэн саван хийж сайн хутгана.

7. Цаасан ноорс дүрж өнгийг шалга. Дэндүү цайвар байвал өнгөш нэм, хэтэрхий гүн бол ус нэм.

8. Олсон унжуургыг саваанаас нь бариад өнгөшийн булхаанд дүрж, хэдэн минут байлгана. Долгиоруулж будахын тулд жишүү өнцгөөр дүр.

9. Бэхжүүлэгч хэрэглэн будаг урсахаас сэргийлж болно.

10. Доор нь юм дэвсэж, аюулгүй газар өлгөн хэдэн цаг хатаана.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах: