Танд хэрэг болох зүйлс
- Урлалын цагаан цавуу
- Ус
- Ундаа эсвэл борголын нэг удаагийн хэрэглээний сав
- Олсон шижим
- Бөмбөлөг
- Тэвнэ эсвэл шөвөг
- Утастай цахилгаан гэрэл
Дэс дараалал
1. Урлалын цагаан цавуу ба усыг тэнцүү хэмжээтэй хольж найруулна. Цавууны хэмжээ хэр том бүрхүүл хийхээс хамаарна, 30 см голчтой бөмбөлөгт 2 ширхэг (2 x 40 г) цавуу орно.
2. Ундаа эсвэл борголын нэг удаагийн саванд олсон шижим хийгээд найруулсан цавуугаа дээр нь асгаж дэвтээнэ.
3. Бөмбөлгөө бүрхүүлийн хэмжээгээр үлээж амыг нь зангидна.
4. Олсон шижмийн үзүүрийг тагны нүхээр гаргаж, саваа таглаад нойтон олсоороо бөмбөлгийг ороож эхэлнэ. Олсны үзүүрийг бөмбөлгийн зангилаанд бэхэлж болно. Мөн тэр хэсэгтээ гэрэл оруулах хэсгийг ороолгүй үлдээнэ.
5. Ороож дуусаад тавьж хатаана.
6. Хатсаны дараа бөмбөлгөө цоолж, шалчийлгаад гаргаж хаяна.
7. Ороолгүй үлдээсэн хэсгээрээ цахилгааны утастай гэрлээ оруулан бүрхүүлтэйгээ бэхлээд таазнаас дүүжилнэ.
Та хэрэгтэй зүйлийнхээ зураг дээр нь дарж худалдан аваарай: