БҮХ ЗОРИУЛАЛТЫН “RIT” ӨНГӨШ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хялбар 7 алхам бүхий будах дараалалтай ба хэрэгтэй зүйлс бараг бүгд гэрт тань байгаа. Дийлэнх хүмүүс бөс эд өнгөшрүүлж эхэлдэг тул хувцас будах дарааллыг доор өглөө. Энэ төрлийн Rit өнгөш нь хөвөн, торго, ноос илүү сайн буддаг. Хэлхэстэн (polyester) сайн буддаггүй хэдий ч 35 хувиас бага хэмжээний найрлагатай бол дажгүй будчихна. Нэг хайрцаг нунтаг будгаар хуурай жингээр 500 г хүртэл хувцас будна.

Бэлтгэл, будах, цэвэрлэх хугацаа ойролцоогоор 1 цаг 

Танд хэрэг болох зүйлс

  • Rit нэрийн шингэн эсвэл нунтаг өнгөш
  • Бохиг бээлий
  • Нэвтэрдэггүй ширээний бүтээлэг эсвэл хуучин сонин
  • Хоолны том төмөр сав эсвэл хуванцар хувин сав
  • Халуун ус, мөн угаалтуур
  • Шингээх цаас
  • Урт бариултай төмөр халбага эсвэл хавчуур (эсвэл модoн савх)

Дэс дараалал

  1. Савандаа цоргоны хамгийн халуун усыг талд нь хүртэл хий. Энэ нь 45-60 хэм гэсэн үг. Будах газраа саваа ширээний бүтээлэг эсвэл хуучин сонин дээрээ тавина. Үсэрсэн болгоныг арчихаар шингээх цаас хажуудаа бэлэн байлгана.
  2. Өнгөшөө савандаа хийж хутгана. Их будаг хийх тусам гүн өнгө гарна. Хөвөн даавуу будах бол хоолны давсыг 500 г хуурай хувцас тутамд 100 г гэсэн харьцаагаар нэмж болно. Харин ноос, ноолуур, торго будах бол цагаан цууг 500 г хуурай хувцас тутамд 50 мл гэсэн харьцаагаар хийнэ.
  3. Бөс эдээ эхлээд норгоно. Угааж мушгисан хувцас шиг гэсэн үг. Энэ нь будаг жигд шингэхэд тусалдаг.
  4. Бөс эдээ өнгөш найруулсан савандаа хийж эхлээд 10 минут тасралтгүй, дараа нь 5 минутын зайтай үе үе хутгаад 30 минут хүртэл байлгана. Удаан байлгах тусам гүн өнгө орно. Хавчуур, халбага эсвэл савхаа ашиглан үе үе хутга. Бөс эд тань саван дотроо чөлөөтэй хөдөлж, будаг нь жигд тархан нэвчиж байх ёстой. Гартаа бохиг бээлий хийхээ бүү мартаарай.
  5. Будаж дуусаад бөс эдээ угаалтуурт хүйтэн усаар ус тунгалаг урстал зайлна.
  6. Савантай усаар гараар эсвэл угаагчаар ердийн мөчлөгөөр угаалгын нунтагтай угааж, дэлгэн эсвэл хатаагчаар хатаана.
  7. Хэрэглэсэн будгийн уусмалаа угаалтуурт урсгаж, угаалтуур болон саваа ердийн аргаар цэвэрлэнэ. Rit өнгөш хоргүй бөгөөд байгальд ээлтэй.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах:

НИЙЛЭГ ҮЙЛГИЙН “RIT DYEMORE” ӨНГӨШ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хялбар 7 алхам бүхий будах дараалалтай ба хэрэгтэй зүйлс бараг бүгд гэрт тань байгаа. Дийлэнх хүмүүс бөс эд өнгөшрүүлж эхэлдэг тул хувцас будах дарааллыг доор өглөө. Энэ төрлийн Rit өнгөш нь хэлхэстэн (polyester), шүвтэг (nylon), хахуус (acrylic), хиймэл торго (acetate) буддаг. Нэг лонх будгаар хуурай жингээр 1 кг хүртэл хувцас буддаг. Хэрэв 100% хэлхэстэн найрлагатай бол өнгөшөө 2 дахин их хэмжээтэй хийнэ.

Бэлтгэл, будах, цэвэрлэх хугацаа ойролцоогоор 1 цаг 

Танд хэрэг болох зүйлс

  • Rit DyeMore нэрийн шингэн өнгөш
  • Бохиг бээлий
  • Хоолны том төмөр сав эсвэл хувин
  • Халуун ус, угаалтуур, цахилгаан эсвэл хийн тулга
  • Шингээх цаас
  • Урт бариултай төмөр халбага эсвэл хавчуур (эсвэл модoн савх)
  • Угаагч, угаалгын нунтаг

 Дэс дараалал

  1. Савандаа цоргоны хамгийн халуун усыг талд нь хүртэл хийгээд зуухан дээр зөөлөн буцалгана. Үсэрсэн болгоныг арчихаар шингээх цаас хажуудаа бэлэн байлгахаас гадна бохиг бээлий өмсөөрэй.
  2. Өнгөшөө сэгсэрч халуун устай савандаа хийж хутган найруулна. Их будаг хийх тусам илүү гүн өнгөнд ордог.
  3. Бөс эдээ эхлээд халуун усанд норгоно. Угааж мушгисан хувцас шиг гэсэн үг. Энэ нь будаг жигд шингэхэд, бас уусмалыг хөргөхгүй байхад тусалдаг.
  4. Бөс эдээ будаг найруулсан савандаа хийж галыг нь буцлахаас дөнгөж наагуур эсвэл зөөлөн буцлахаар тохируулна. Эхний 10 минут тасралтгүй, зөөлөн, дараа нь 5 минутын зайтай үе үе хутгаад 1 цаг хүртэл байлгана. Удаан байлгах тусам гүн өнгө орох ба өнгө нь орсон гэж үзвэл гаргана. Гэхдээ нойтон үедээ хувцас илүү гүн өнгөтэй байдгийг санаарай. Хэлхэстэн ширхэгээр нэхсэн үйлэг 30 минутаас дээш, харин шүвтэг бол үүнээс бага хугацаанд өнгөнд орно. Хавчуур, халбага эсвэл савхаа ашиглан хутгана. Бөс эд тань саван дотроо чөлөөтэй хөдөлж, будаг нь жигд тархан нэвчиж байх ёстой.
  5. Будаж дуусаад бөс эдээ угаалтуурт бүлээн усаар алгуур хөртөл нь, мөн ус тунгалаг урстал зайлна.
  6. Угаагчаар ердийн мөчлөгөөр бага зэрэг угаалгын нунтагтай бүлээн усаар угааж, зайлж, хатаана.
  7. Хэрэглэсэн будгийн уусмалаа угаалтуурт урсгаж, угаалтуур болон саваа ердийн аргаар цэвэрлэнэ. Rit өнгөш хоргүй бөгөөд байгальд ээлтэй.

Та өнгөө сонгоод зураг дээр нь дарж худалдан аваарай:

Бусадтай хуваалцах: